НҮБ-ын Хүүхдийн Сан нь Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Эрүүл Мэндийн Яаманд хүлээлгэн өгөв

25 Тавдугаар сар 2022
unicef supplies to MoH
USAID Mongolia

Тавдугаар сарын 12, Улаанбаатар – НҮБ-ын Хүүхдийн Сангаас 600 мянган ам.долларын үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл болон тоног төхөөрөмжийг Эрүүл Мэндийн Яаманд өнөөдөр хүлээлгэн өгөв. Тухайлбал, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангийн хэрэгжүүлж буй “КОВИД-19-ийн хариу арга хэмжээний төсөл” -ийн хүрээнд нийт 98,400 КОВИД-19-ийн түргэвчилсэн оношлуур, 20 ширхэг дуслын шахуурга, 80 тариурын шахуурга, 10,500 хайрцаг дексаметазон, 80 импульс-оксиметрийг ЭМЯ –нд гардууллаа.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр 2021 оны наймдугаар сараас эхэлсэн энэхүү төсөл нь хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, өндөр настан, алслагдмал орон нутгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг зорилтот бүлгүүдэд КОВИД-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл ахуйн мэдлэг, мэдээллийг олон төрлийн мэдээлэл харилцааны сувгаар хүргэхэд үндэсний мөн /болон/ орон нутгийн түвшний төрийн болон төрийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлж ирсэн юм. Цаашилбал, төслийн хүрээнд КОВИД-19-ийн яаралтай тусламжийн ерөнхий арга хэмжээг сайжруулах зорилгоор мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, эрүүл мэндийн ажилтнууд, төрийн албан хаагчид, нийгмийн ажилтнуудад, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулан хүүхэд хамгааллын стандартын талаар сургалт зохион байгуулж ирлээ.

Тоног төхөөрөмж гардуулах ёслолд Эрүүл мэндийн сайд Сэрээжавын Энхболд; НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан; АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Филиппин, Номхон Далайн Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал Райан Уошберн; АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Эрүүл мэндийн газрын дарга, Мишель М. Ланг-Алли; АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Эрүүл Мэндийн Тогтолцоог Бэхжүүлэх Зөвлөх Жозеф Энтони Д.Лакика нар оролцов.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь КОВИД-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтын кампанит ажил, олон нийтийн оролцоог дэмжсэн үйл ажиллагаа, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх сургалтыг дэмжиж, 21 аймгийн зарим сургууль, дотуур байр, цэцэрлэг, хүүхдийн асрамжийн газруудад тусгайлан ариутгалын бодис, саван, гар ариутгагч зэрэг эрүүл ахуйн хэрэгслийг худалдан авч, түгээх ажлыг үргэлжлүүлэх болно.

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Л. Номин
Мэдээлэл харилцааны мэргэжилтэн
НҮБ-ын Хүүхдийн сан
Утасны дугаар: (976) 9911 2652
Цахим шуудангийн хаяг: nlkhagvasuren@unicef.org

НҮБ-ын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн энх мэнд эрүүл амьдрах, боловсрол эзэмших, аливаа үйл явдалд оролцох, хамгаалуулах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Бид, түншүүдийнхээ хамт дэлхийн190 улс орон, нутаг дэвсгэрт хүүхэд бүрийн тусын тулд ажиллахдаа хамгийн эмзэг, ялгаварлан гадуурхагдсан бүлгийн хүүхдүүдэд хүрч ажиллахыг чухалчилж байна.

Биднийг дагаарай  Twitter, Instagram, LinkedIn and Facebook