Баянзүрх дүүрэгт 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шинэ барилгыг хүлээлгэж өглөө.

22 Есдүгээр сар 2020
Kids at kindergarten
UNICEF Mongolia

Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилтод “Бүх шатны байгууллагын барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулан, стандарт, чанарын шаардлага хангасан тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх орчныг бүрдүүлж, цэцэрлэг, сургуулийн анги, бүлэг дүүргэлтийг норматив хэмжээнд хүргэнэ” гэж заасан.

Засгийн газраас хүүхдийн цэцэрлэгийн барилга барих хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмэгдүүлж, зөвхөн 2020 оны 09 дүгээр сарын  байдлаар 45 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, 5,905 хүүхэд шинээр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжтой боллоо.

2020-2021 оны хичээлийн жил дөнгөж эхэлж буй энэ цаг үед Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан, БШУЯ хамтран хэрэгжүүлдэг Бага насны хүүхдийн цогц хөгжил хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Солонгосын НҮБ-ын Хүүхдийн Сангийн 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3-р цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа.

Энэхүү цэцэрлэгийн барилга нь  дотоод орчны агаарын чанар, аюулгүй байдлыг хангасан хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Барилгын механик агааржуулалтын систем нь хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалах, цэцэрлэгийн халаалтыг цахилгаанаар шийдсэнээрээ онцлог юм.

Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Баянзүрх дүүргийн 3-р цэцэрлэгт сургалтын таатай орчин бүрдүүлэхэд анхаарч цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг нийлүүлээд байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран 2018 онд Баянзүрх дүүргийн 17-р хорооны Бага насны хүүхдийн хөгжлийн стратегийг боловсруулж туршсан бөгөөд 2019 онд дүүргийн хэмжээний стратеги болгон өргөжүүлсэн. Үүний үр дүнд бага насны хүүхдийн хөгжилд эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, асаргаа халамж, хамгааллын ач холбогдлын тухай эцэг эхчүүдийн ойлголт нэмэгдсэн.

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

П. Тина
Хөгжлийн мэдээлэл харилцааны мэргэжилтэн
НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: 99993254
Утасны дугаар: 11312217 2203
Цахим шуудангийн хаяг: tpuntsag@unicef.org

About UNICEF

UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.

Follow UNICEF on Twitter, Instagram, LinkedIn and Facebook