Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого зөвлөлдөх уулзалт боллоо

БШУЯ, ЭМЯ, ХНХЯ, НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөллүүд оролцов.

01 Аравдугаар сар 2020
Integrated Early Childhood Development Meeting
UNICEF Mongolia

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү уулзалтын зорилго нь Бага насны хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа халамж, хамгааллын үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж цаашид салбар дундын хамтын ажиллагааг хэрхэн хангах талаар зөвлөмж боловсруулж, үндэсний зөвлөл байгуулах эхлэлийг тавих зорилготой.

Уулзалтад БШУЯ-ны сайд Л. Цэдэвсүрэн, ЭМЯ-ны дэд сайд Ш. Анхмаа, ХНХЯ-ны дэд сайд С. Зулпхар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч болон газрын дарга, мэргэжилтнүүд Сангийн яам, харьяа байгууллагын төлөөлөл оролцоно.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 116/83/45 дугаар тушаалаар “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого”-ыг баталсан бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогын зорилт, үйл ажиллагааны чиглэлийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын Хараа 2050”-ын зорилт, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны зорилттой уялдуулан шинэчлэх шаардлагатай байна.

Уулзалтаар Бага насны хүүхдийн хөгжил боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа халамж, хамгааллын үйлчилгээний өнөөгийн байдал, НҮБ-ын Хүүхдийн Сангийн орон нутагт хэрэгжүүлсэн сайн туршлага, Зүүн Ази Номхон далайн орнуудын бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөр, сайн туршлагын талаар хэлэлцэнэ. Үр дүнд нь бага насны хүүхдийн хөгжлийн үндэсний хороо байгуулах, бага насны хүүхдийн хөгжлийн цогц бодлогыг шинэчлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төсвийг нэмэгдүүлэх талаар зөвлөмж боловсруулж хэрэгжүүлнэ.

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

П. Тина
Мэдээлэл, харилцааны ажилтан
НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: 99993254
Утасны дугаар: 11312217 2203
Цахим шуудангийн хаяг: tpuntsag@unicef.org

About UNICEF

UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.

Follow UNICEF on Twitter, Instagram, LinkedIn and Facebook