НҮБ-ын шинжээч Монгол Улс хүний эрх хамгаалагчдыг хамгаалах хууль батлахыг уриалав

United Nations Human Rights

10 Арван хоёрдугаар сар 2020
Recover Better
United Nations Human Rights

Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн шинжээч өнөөдөр Төв Азид орших Монгол Улс нь хүний эрхийн төлөө зүтгэж байгаа хүмүүсийг хамгаалах, бусдад жишиг болохуйц хуулиа батлах нь зүйтэй хэмээн онцлов.

Хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдал хариуцсан Тусгай Илтгэгч Мэри Лаулор “Монгол Улс нь бүс нутагтаа анхдагч, манлайлагч болох боломжтой бөгөөд хүний эрх хамгаалагчид өөрийн үйл хэргээ үргэлжлүүлэхэд ихээхэн туслах энэхүү чухал хуулийг дэмжинэ үү гэж Парламентын бүх гишүүнээс хүсэж байна” гэж хэллээ.

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг иргэний нийгмийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс боловсруулан, өнгөрсөн тавдугаар сард Улсын Их Хуралд өргөн барьсан билээ. Энэхүү хуулийн төслийг арван хоёрдугаар сард хэлэлцэх нь чухал билээ. Тус хуулиар хүний эрх хамгаалагчийг олон улсын жишгийн дагуу тодорхойлсон төдийгүй тэднийг хэрхэн хамгаалах талаар зохицуулалт бий. Мөн тэдний эрхэд халдахаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах хараат бус этгээдийг байгуулах заалттай болно. 

Лоулор хэлэхдээ: “Би уг хуулийг хууль тогтоогч өргөн барьсныг сайшааж байна. Бүх нам хуулийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Хуулиа баталсан тохиолдолд Монгол Улс анх удаа бүс нутагтаа энэ төрлийн анхны хууль баталсан орон болохын зэрэгцээ хүний эрхийн төлөөх хичээл зүтгэлээ тод томруун харуулсан үйлдэл болох юм.”

 

 

Хатагтай Мэри Лоулор, (Ирланд) бол Хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдал хариуцсан Тусгай илтгэгч юм. Тэрээр Дублин хотын Тринити коллежийн Бизнес ба хүний эрх хариуцсан туслах профессороор ажилладаг ба Фронт Лайн Дефендэрз буюу Хүний эрх хамгаалагчдыг хамгааллах олон улсын санг үүсгэн байгуулагч билээ. Фронт Лайн Дефендэрзийг төлөөлөн тус сангийн гүйцэтгэх захирлаар 2001-2016 онд ажиллахдаа өргөжин тэлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Хатагтай Лоулор 1998-2000 Эмнести Интернэшнлийн Ирландийн секцийн захирлаар ажиллаж, 1975 онд Удирдах зөвлөлийн гишүүн, 1983-1987 онд Удирдах зөвлөлийн даргаар сонгогджээ.

Тусгай илтгэгчид нь Хүний эрхийн зөвлөлийн Тусгай журам хэмээн нэрлэдэг механизмийн бүрэлдэхүүнд багтана.  НҮБ-ын Хүний эрхийн тогтолцооны хараат бус шинжээчдээс бүрдэх хамгийн нэгж – Тусгай журам нь Хүний эрхийн зөвлөлийн хараат бус үйл явдлыг шалгах, хянах механизмуудыг ерөнхийлөн нэрлэдэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд тохиох ямарваа нэгэн улсын нөхцөл байдал эсвэл сэдэвчилсэн асуудалд анхаарч ажилладаг. Тусгай журмын шинжээчид сайн дурын үндсэн дээр ажиллах ба эдгээр шинжээч нь НҮБ-ын үндсэн ажилтан бус, хийсэн ажилдаа цалин хөлс авдаггүй болно. Тусгай илтгэгчид аливаа засгийн газар эсвэл байгууллагаас хараат бус, өөрийн чадавхид тулгуурлан ажилладаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах, хүсэлт илгээх тохиолдолд Адриана Заралуккитай холбоо барих (утас: +41 22 917 9965 / цахим шуудан: azarraluqui@ohchr.org), эсвэл  defenders@ohchr.org цахим хаягаар захиа бичнэ үү.

НҮБ-ын хүний эрхийн бусад шинжээчидтэй холбоотой мэдээлэл авах тохиолдолд Ренато дэ Соуза (утас: +41 22 928 9855 / цахим шуудан: rrosariodesouza@ohchr.org), Жереми Лауренс (утас:+ 41 22 917 7578 / цахим шуудан:  jlaurence@ohchr.org), Китти МакКинзи (цахим шуудан: kmckinsey@ohchr.org) нартай холбогдоно уу.

НҮБ-ын хараат бус хүний эрхийн шинжээчидтэй холбоотой мэдээллийг Twitter@UN_SPExperts дагаж аваарай.

Амьдарч буй дэлхийдээ санаа зовж байна уу?

Хүний эрхийн төлөө хамтдаа зогсож #Standup4humanrights, доорх цахим хаягаар орж үзээрэй: http://www.standup4humanrights.org

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

М. Одгэрэл
Хөгжлийн Мэдээлэл Харилцааны Мэргэжилтэн
НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: 99084440
Утасны дугаар: 312217 (2215)
Цахим шуудангийн хаяг: omyagmar@unicef.org

About UNICEF

UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.

Follow UNICEF on Twitter, Instagram, LinkedIn and Facebook