Иргэдийн эрүүл мэнд, ахуй амьдралд агаарын бохирдлын үзүүлж буй нөлөөллийг иргэдийн оролцоо, мэдээлэлд түшиглэн хянах платформын нээлт боллоо

http://hazegazer.mn/

10 Арван хоёрдугаар сар 2020
Haze Gazer
HazeGazer

Агаарын бохирдолыг бууруулах нь Монгол Улс төдийгүй Ази тивийн олон улс орнуудын өмнө тулгарч буй томоохон сорилтуудын нэг юм. Агаарын бохирдол бидний өдөр тутмын амьдралд дан ганц эрүүл мэнд төдийгүй нийгэм, эдийн засаг, санхүүгийн байдал зэрэгт олон талын сөрөг нөлөөллийг үзүүлж байна. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Хүний Эрхийн Олон Улсын Өдөр”-ийг тохиолдуулан танилцуулж буй “АГААР АЖИГЛАГЧ буюу Агаарын бохирдлыг ажиглах олон нийтийн хяналт” цахим платформын нээлтийн арга хэмжээний үеэр цэвэр агаар яагаад Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл байх ёстой төдийгүй хүний үндсэн эрх мөн байх тухай дотоодын болон олон улсын мэргэжилтнүүд харилцан ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Агаарын бохирдлын олон талт нөлөөллийг ажиглах, мэдээллэх орон зайг бий болгож буй “Агаар ажиглагч” цахим платформ бол иргэдийн оролцоотойгоор агаарын бохирдлын хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг хянах, мөн түүнчлэн агаарын чанарыг сайжруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг тандан судлах зорилготой юм.

" АГААР АЖИГЛАГЧ" цахим платформ нь:

  • Иргэдийн оролцоо, тусламжтайгаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын нөлөөллийн талаарх бүхий л мэдээллийг цахим хэрэгслүүдээр дамжуулан цуглуулах, нэгтгэх;
  • Эрдэмтэн судлаач, сэтгүүлч, бодлого боловсруулагч болон шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангах;
  • Иргэдийг иргэний үүргээ биелүүлж, агаарын бохирдлыг бууруулах үйлст хувь нэмрээ оруулан өөрсдийн туршлагаас хуваалцах ажлыг идэвхжүүлэх;
  • Олон нийт ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлж буй агаарын бохирдлын нөлөөллийг бусад эх сурвалжийн хамт шийдвэр гаргагчдад ил тод мэдээллэх зорилготой.

“НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлын үзүүлэлтүүдийг харуулахаас гадна хүний эрүүл мэнд болон нийгэм-эдийн засгийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж буйг иргэд, олон нийтийн оролцоотой тодорхойлох, олон талт дүр зургийг нэгтгэн харуулах боломжтой хяналтын цахим талбар бий болгох ажлыг хамтран эхлүүлж байна. Өнөөдөр бид ийнхүү Агаар ажиглагч туршилтын цахим санаачлагыг олон нийтэд танилцуулж байгаадаа баяртай байна” хэмээн НҮБ -ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Илейн Конкиевич хэллээ.

Пипл ин Нийд байгууллагаас хөгжүүлэн гаргаж буй энэхүү Агаар Ажиглагч иргэдийн цахим талбар нь агаарын бохирдлын Улаанбаатар хотын иргэдэд үзүүлэх олон талт нөлөөлөл, цар хүрээг тодорхойлох зорилготой хувь хүмүүсийн хамтын оролцоонд тулгуурлан өргөжүүлэх цахим хэрэгсэл болно. Мөн агаарын бохирдолтой холбоотой төрөл бүрийн үзүүлэлт, мэдээлэл нь иргэд, олон нийтийг шийдвэр гаргахад нь туслах юм.

Монгол Улсад зөвхөн 2019 оны байдлаар 5-аас доош насны 1,500 хүүхэд уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтсэн ба үүний голлох шалтгааны нэг нь агаарын бохирдол байсан байна. Ялангуяа Улаанбаатар

хотын захын хороолол дүүргийн болон гэр хорооллын агаарын бохирдлын хэмжээ харьцангуй өндөр байдаг. Үүнээс үүдэн эцэг эхчүүд өвдсөн хүүхдээ асрах зорилгоор ажилдаа явалгүй өнжих, үүний улмаас цалин, орлого буурах эрсдэлтэй төдийгүй хүүхдийн сурч боловсрох цаг хугацаа алдагдагдах зэрэг сөрөг нөлөөллүүд бий болдог

“Агаар ажиглагч хэмээх энэхүү цахим хэрэгсэл нь хэн нэгнийг буруутгах, шүүмжлэх гэсэн зорилго агуулаагүй бөгөөд агаарын бохирдол бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг олон нийтийн мэдээлэлд тулгуурлан илүү нухацтай, өргөн хүрээнд ойлгох зорилготой юм. Мөн өөрсдийгөө хэрхэн хамгаалж болох талаар зөвлөгөө, мэдээллээр хангах хэрэгсэл юм.” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар Суурин Төлөөлөгч Спесиоз Хакизимана хэллээ.

Агаар ажиглагч иргэдийн цахим платформ нь голлох мэдээ, мэдээллээ олон нийтээс цуглуулж, нэгтгэн түгээх олон нийтийн нээлттэй төсөл юм. Тиймээс энэхүү платформ нь зөвхөн иргэдийн идэвхтэй оролцооны тусламжтай цаашид хөгжих бөгөөд хамтдаа суралцан, илүү сайн сайхан, цэвэр, эрүүл ирээдүйг бий болгох шийдлийг эрэлхийлэх нээлттэй талбар болно. Цэвэр агаарын төлөөх тэмцэл нь хамтын хариуцлага юм. Дэлгэрэнгүй мэдээллийг Agaar Neg Facebook page болон HazeGazer.mn website - аас аваарай.

 

Төслийн талаар болон хэвлэлийн мэдээтэй холбоотой тодруулах зүйл байвал Пипл ин Нийд байгууллагын Төслийн Менежер Г.Булгантамиртай холбогдоно уу. Имэйл:bulgantamir.ganbold@peopleinneed.cz /Утас: +976 99936733

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

П. Тина
Хөгжлийн мэдээлэл харилцааны мэргэжилтэн
НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: 99993254
Утасны дугаар: 11312217 2203
Цахим шуудангийн хаяг: tpuntsag@unicef.org

НҮБ-ын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Биднийг дагаарай. Twitter, Instagram, LinkedIn and Facebook

 

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг таслан зогсоох зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. 

 

Пипл ин Нийд байгууллагын тухай

Пипл ин Нийд (ПИН) нь Чех Улсад төвтэй байгууллага бөгөөд 2009 онд зудад нэрвэгдсэн малчдад яаралтай тусламж үзүүлснээр Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хүний амь насыг аврах, нэр төрийг хамгаалах, иргэдийг чадавхжуулах, тогтвортой амьдралыг дэмжих зорилгоор 2011 онд албан ёсоор Монгол Улс дахь Суурин Төлөөлөгчийн газраа байгуулсан.