КОВИД-19 цар тахлын үеийн хүүхдийн хүмүүжлийн аргууд
Хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд нь танай гэр бүлийг цар тахлын энэ үед болон цаашдаа эрүүл, аюулгүй тайван, аз жаргалтай амьдрахад тустай.

< Коронавирусийн тухай хуудас руу буцах
2. Хүүхдүүдтэйгээ нүүр тулан ярилцах цаг гарга.
Хүүхдүүд сургуульдаа явахгүй байгааг хүүхэдтэйгээ илүү сайн харилцаа үүсгэх боломж гэж бас харж болно. Тулж харилцах цаг нь чөлөөтэй, хөгжилтэй байх ёстой: утас, телевизээ хойш нь тавьж хүүхэдтэйгээ зураг зур, тогло. Ингэж хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөөх нь тэдэнд хайр, аюулгүй байдлыг мэдрэхэд тусална.
5. Тайван байж стрессээ зөвөөр зохицуулж удирд.
Гэртээ олуулаа бужигнаж стрессдэж бухимдаж байгаа юм биш биз та?Дээрээс нь КОВИД-19-цар тахлаас үүдсэн тодорхойгүй байдал ч таныг бухимдуулж байгаа байх.
Сэтгэл санаагаа бусадтай хуваалц. Амар. Өөртөө анхаарал тавьж байж л хүүхдээ халамжилж чадна. Та чадна.
6. Өдрийн дэглэм тогтоо.
Зохион байгуулалттай, юу хийх нь тодорхой өдөр нь хүүхдэд аюулгүй байдлаа мэдрэхэд нь туслах бөгөөд өдрийг зөв өнгөрөөхөд нь тусална.
Теле хичээлээ хийх, тоглох, дасгал хөдөлгөөн хийх, гараа угаах, ариун цэврийг сахих зэргийг өдрийн цагийн хуваарьт нь оруулж өг. Өдрийг үр бүтээлтэй төлөвлөж өнгөрүүл.
7. Хүүхдийг цахим орчинд аюулгүй байлга.
Хүүхдүүд маш их цагаа цахим орчинд өнгөрөөж байна. Энэ нь тэднийг найз нөхөдтэйгөө холбогдоход нь болоод КОВИД-19-ийг даван гарахад нь тусалж байгаа ч бас олон эрсдэл дагуулж байна. Замбараагүй цахим хэрэглээ ямар эрсдэлд хүүхдийг оруулах вэ? Ямар технологиудыг ашиглан та хүүхдүүдээ цахим орчны аюулаас хамгаалахаа мэдэх үү?
8. Гэртээ олуулаа байх нь КОВИД19-өөс хүүхдээ хамгаалах аюулгүй, эрүүл байлгах улам хэцүү санагдаж магадгүй.
Илүү хялбар болгохын тулд дараах зүйлсийг хийх гэж хичээ:
- Ачааллаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалц.
- Өдөр бүр дасгал хөдөлгөөн хий.
- Амар.
- Зай барих, амны хаалт зүүхийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүл.
9. КОВИД-19-өөс болоод мөнгө санхүүгийн тал дээр санаа зовж байна уу?
Тантай ижил сая сая хүмүүс байгаа. Мөнгө, санхүү хомстолтой байхад хүүхэд тань ямар нэг зүйл хүсэх нь танд хэцүү санагдаж магадгүй. Гэхдээ дараах зүйлүүд туслах боломжтой:
- Дэмжлэг хай.
- Хэр их мөнгө үрж байгаадаа дүгнэлт хий.
- Хэрэгцээ болон хүслээ ялгаж сур.
- Хүүхэдтэйгээ хамтран өрхийн төсвөө гарга.
12. Уураа яаж удирдах вэ?
Бид хүүхдүүддээ хайртай ч КОВИД19-өөс үүдсэн мөнгө санхүү, хөл хорионы асуудалд бухимдаж цухалдсан үедээ хайртай үрдээ уураа гаргаж магадгүй юм. Үүнээс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүл.
- Уурлахаас сэргийл. Хэрвээ ядрахаараа уур чинь амархан хүрдэг бол унт, амар. Өлсөхөөрөө уурладаг бол жаахан юм ид.
- Ганцаардаж байвал хэн нэгнээс дэмжлэг хүс.
- Та уураа захирч ямар нэг эерэг зүйл хийж чаддаг бол хүүхдийн чинь тархины хөгжил сайжирдаг гэдгийг санаж яв.
- Уур чинь хүрч эхэлбэл 20 секундэд тайвшрахыг хичээ. Үг хэлэх, үйл хөдлөл хийхээсээ өмнө 5 удаа амьсгаагаа удаанаар авч гарга.
- Сэтгэл хөдлөлийн хэвийн төлөвт орохын тулд өөр тийшээ 10 минут гар. Бүр гадаа гарч болох бол салхинд гар.
14. Өсвөр насны хүүхдийг хүмүүжүүлэх хэцүү ажил.
Ялангуяа КОВИД19 цар тахлын үед бүр ч амаргүй байна. Гэхдээ та дараах нотолгоонд суурилсан аргуудыг хэрэглээрэй:
- Хамтдаа цагийг өнгөрөө.
- Өдрийн дэглэм тогтоо.
- Халуун дотноор харилц.
- Стрессийг зөв зохицуул.
- Хэцүү зан үйл, сэтгэл хөдлөл, КОВИД-ын тухай ярилц.
15. Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүмүүст стресс их тулгардаг.
Ялангуяа КОВИД19 цар тахлын үед бүр ч амаргүй байна. Гэхдээ та дараах нотолгоонд суурилсан аргуудыг хэрэглээрэй:
- Хамтдаа цагийг өнгөрөө.
- Өдрийн дэглэм тогтоо.
- Стрессийг зөв зохицуул.
- Магтаж урамшуул.