КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, хичээл сургалтын бэлэн байдлыг хангах нь

Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нар болон эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөмж

КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, хичээл сургалтын бэлэн байдлыг хангах нь
UNICEF Mongolia

Тухай

Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нар болон эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөмж.

КОВИД-19 халдварын улмаас Монгол орон даяар цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авсан. 2021 оны 3 сарын 1-ээс орон нутгийн цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг танхимаар дахин эхлэх болсонтой холбоотойгоор цар тахлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулахад мөрдөх “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулах түр журам”-ыг БШУ-ны сайдын А/58 дугаар тушаалаар баталсан.

Энэ түр журам нь цэцэрлэг, сургууль онцгой нөхцөл байдалд хичээллэх үеийн сургалтын зохицуулалт, хүний нөөц, анги танхимын бэлэн байдлыг хангах, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм баримтлах зэрэг асуудлыг хамарч байна.

Цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш нарт зориулан КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, хичээл эхлүүлэх бэлэн байдлыг хангахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү гарын авлагыг боловсрууллаа.

Гарын авлагад: КОВИД-19 халдварын үед цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг танхимаар дахин нээхдээ авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, сургалтын орчныг эрсдэлгүй болгож аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажил, хичээллэх явцад баримтлах дүрэм журам, халдвар тархахаас хэрхэн сэргийлэх талаар цэцэрлэг сургуулийн зүгээс авах арга хэмжээг тодорхой оруулсан. Мөн эцэг эх, асран хамгаалагчдын анхаарах зүйлсийг тусгасан.

Хавсралт хэсэгт цэцэрлэг, сургуулиуд халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа хянаж үзэх хяналтын хуудсуудыг оруулсан. Цэцэрлэг, сургуулиуд танхимын сургалтын бэлэн байдлыг хангаж байх үедээ, хичээл эхлүүлсний дараа энэхүү хяналтын хуудасны дагуу ажлаа дүгнэн үзэж, цаашид анхаарах зүйлсээ олж харан сайжруулах ёстой юм.

КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, хичээл сургалтын бэлэн байдлыг хангах нь