Хуудас
КОВИД-19 үед хөхүүл эхчүүдэд өгөх зөвлөмж
ЭМЯ, ХӨСҮТ зөвлөж байна.

Монгол улсын Эрүүл Мэндийн Яам болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хөхүүл эхчүүдийг КОВИД-19-ийн вакцинд хамрагдахыг зөвлөж байгаа.
Зөвлөмжүүд
- Вакцин аюулгүй бөгөөд КОВИД-19-ийн халдвараас хамгаалах үр дүнтэй арга юм.
- Хөхүүл ээжүүд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдаж болно.
- КОВИД-19-ийн эсрэг вакцин хөхүүл эхэд, хүүхдэд ямар нэгэн гаж нөлөө үүсгэхгүй.
- Хөхүүл эх вакцин хийлгэхэд эхийн сүүгээр эсрэг биет хүүхдэд нь дамждаг нь судалгаагаар нотлогдсон.
- Хөхүүл ээж вакцин хийлгэснийхээ дараа хүүхдээ үргэлжлүүлэн хөхүүлэх хэрэгтэй.
- Вакцин жирэмсэн эхчүүдэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааны ажил хийгдэж байгаа тул ковид-19-ийн эсрэг вакциныг монгол улсад жирэмсэн эхчүүдэд хийхгүй байгаа.
- Халдвар авах өндөр эрсдэлтэй жирэмсэн эсвэл хавсарсан эмгэгтэй жирэмсэн эмэгтэй КОВИД-19-өөр хүндрэх эрсдэлтэй тул эмчлэгч эмч, эрүүл мэндийн ажилтны заавраар вакцин хийлгэж болно гэж ДЭМБ-аас зөвлөдөг.
- Хөхүүл эх КОВИД-19-ийн халдвар авсан ч халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан хүүхдээ үргэлжлүүлэн хөхүүлнэ.