Media centre

News

Press release

Events

Reporting guidelines

Contact the media team

 

“ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ, НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХЫН ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАНА (MN & EN)

UNICEF and Oyu Tolgoi LLC to work together to support children's rights in local communities

Монгол Улс, Улаанбаатар хот - “Оюу толгой” компани, НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах, хангахын төлөө, хамтран ажиллах саналдгарын үсэг зурлаа. 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй бүс нутагт хүүхдийн эрхийг хангах, тэр дундаа шилжин суурьшилтаас үүдэн хүүхдэд үзүүлэх нөлөөллийг бууруулахад хамтран ажиллах юм. НҮБ-ын Хүүхдийн Сангаас өнгөрсөн жил хийсэн “Уул уурхайг дагасан шилжин суурьшилт, Монголын хүүхдүүдэд үзүүлэх нөлөөлөл” сэдэвт чанарын судалгаагаар хүн амын шилжин суурьшилтын нөлөөнд хүүхдүүд хамгийн ихээр өртдөг нь тогтоогдсон юм.

“Оюу толгой” компани уг судалгааг дэмжин оролцсон бөгөөд уул уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн шилжин суурьшилт, түүний хүүхдэд үзүүлэх нөлөөллийг бууруулахад онцгой анхаарч байна. Талууд орон нутагт хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах талаар хамтран ажиллах бөгөөд хамтын ажиллагааны гол чиглэл нь: 

-                      Хүүхдэд ээлтэй орон нутгийг хөгжүүлэх

-                      Хүүхэд ба гэр бүлийн нийгмийн асуудлыг сайжруулах хүрээнд ажлын байрны дэмжлэг болон нэмүү өртгийн үнэ цэнэ бий болгох сүлжээний менежментийг бэхжүүлэх

-                      Талуудын оролцоог нэмэгдүүлэх

-                      Шилжин суурьшилт ба хүн амын өсөлтийг урьдчилан тооцоолох талаар суурь мэдээ, мэдээллийг нэмэгдүүлэх, ингэснээр хүүхдийн эрхэд үзүүлэх нөлөөллийг зохистой удирдахад дэмжлэг үзүүлэх

 

“Уул уурхайн салбарын хөгжил Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үр өгөөжөө өгсөөр байгаа. Ингэхдээ энэ үр өгөөжийг хүүхэд бүрд тэгш хүртээх, уул уурхайн үйл ажиллагаанаас хүүхдэд учирч болох аливаа нөлөөллийг ойлгох, бууруулахад илүү ихийг хийх боломж байгаа гэж НҮБ-ын Хүүхдийн Сан үзэж байна.  Хувийн хэвшил нь ажилчид, тэдний үр хүүхэд, ажиллаж буй нийгэм, орон нутаг руугаа чиглэсэн нийгмийн хариуцлагатай бодлого явуулснаар хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад онцгой чухал үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой. Өнөөдрийн энэ үйл явдал манай хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлээд зогсохгүй хүүхдийн төлөө ажиллах чин хүсэл эрмэлзэл, бизнесүүд хүүхдийн сайн сайхны төлөө илүү ихийг хийж болохыг харуулж байна” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэв.

“Оюу толгой” компанийн Бүтэц, зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер Лаура Томас “Оюу толгой компани өөрийн түншлэгч сумдад хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангахад бүх чиглэлээр ажиллах болно. Бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Оюу толгойн үйл ажиллагаа явуулж буй орон нутагт хүүхдийн эрхийн байдлыг улам бүр сайжруулахад ажиллахаар болсон нь тун завшаантай явдал болж байна” гэж тэмдэглэв.

ТӨГСӨВ

 “Оюу толгой” ХХК-ийн тухай (ot.mn) – “Оюу толгой” бол Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани  болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу толгой компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна.Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажиллаж байна.

Холбоо барих

Цэндийн Ганзориг

Албаны утас: +976 331880, дотуур утас. 3374

Гар утас: 9908 5617

Цахим шуудан: GanzorigTs@ot.mn

 

Д.Ариунзаяа

Олон нийттэй харилцах мэргэжилтэн

Утас: 312217, 312185/ дотуур утас. 2203, Факс: 327313,

Гар утас: 99112652

Цахим шуудан: adavaa@unicef.org, Twitter: @ariuka

 

OYU TOLGOI AND UNICEF TO SUPPORT CHILDREN’S RIGHTS IN LOCAL COMMUNITIES

Ulaanbaatar, Mongolia - Oyu Tolgoi LLC and United Nations Children’s Fund have signed a Letter of Intent today, further reaffirming both parties’ commitments to support children’s rights in Mongolia. 

Under the Letter of Intent, the parties agree to work together to promote children’s rights in the mining affected communities, particularly regarding the impact of in-migration on children. UNICEF conducted a qualitative research “Mining-related in-migration and the impact on children in Mongolia” last year to determine the impacts on children from the movement of people in connection with mining in Mongolia.

Oyu Tolgoi LLC, as one of the participating mining companies in the research, recognizes a potential of in-migration arising from mining activities to adversely affect children and the importance of mitigating in this regard. As such, the two organizations agreed to co-operate in supporting children’s rights in the communities particularly on regard to the impacts on children of the in-migration. Major areas of the cooperation will be:  

o    Child friendly community development

o    Supportive workplace environment and strengthened value chain management in order to improve social performance especially in regard to children and families

o    Inclusive stakeholders’ consultation

o    Increasing baseline data in support of child rights impact management and forecasting of in-migration and population growth

 

“Private sector has enormous potential to improve the rights of children and protect them from harm through socially responsible policies for its employees, their children and communities. UNICEF is delighted that Oyu Tolgoi, as a responsible corporate citizen of Mongolia, is committed to respect and support children’s rights particularly in the mining communities where the company operates” Mr Alex Heikens, UNICEF Mongolia Representative said during the ceremony. “Today’s event is a major step towards reducing exposure and negative impacts from the mining related in-migration on children. It is also a good example on how businesses can do more for children’s well-being”.

Laura Thomas, General Manager People and Organisation of Oyu Tolgoi, said, “Oyu Tolgoi is fully committed to the respect for children’s rights as well as looking for ways to enhance the realization of children’s rights in the Oyu Tolgoi’s partner soums. We’re honoured and privileged to be partnering with UNICEF to pursue shared objectives to achieve better results for children’s rights in the local communities in which Oyu Tolgoi works and lives in.”

 

--ENDS—

 

About Oyu Tolgoi LLC (ot.mn) Oyu Tolgoi LLC, Mongolia's largest copper and gold mining company, is a strategic partnership between the Government of Mongolia, Turquoise Hill Resources and Rio Tinto. Located in the South Gobi, Oyu Tolgoi commenced shipment of product to customers in July 2013. Oyu Tolgoi is managed by Rio Tinto, which is investing global expertise and cutting-edge technology to help develop Mongolia’s mining industry and ensure Oyu Tolgoi is one of the world’s most advanced mines. For Oyu Tolgoi, nothing matters more than safety. The business operates under the principle that if a job cannot be done safely, it will not be done at all. For more information, connect with us: www.facebook.com/Oyutolgoi; https://twitter.com/OTMongolia

For further information, please contact:

Tsend GANZORIG

Mobile: 9908 5617

Email: GanzorigTs@ot.mn

 

Ariunzaya Davaa

Communication Specialist

Tel: 312217, 312185/ Ext. 2203, Fax: 327313, Mobile: 99112652

Email: adavaa@unicef.org, Twitter: @ariuka

 

United Nations Children’s Fund

UN House, United Nations Street-14

Ulaanbaatar 14201, Mongolia

Follow us on Facebook, Twitter, YouTube and at unicef.mn

 

 

 
Search:

 Email this article

unite for children