UNICEF Mongolia - Media centre - Баянзүрх дүүрэг хүүхдэд ээлтэй болно

Media centre

News

Press release

Events

Reporting guidelines

Contact the media team

 

Баянзүрх дүүрэг хүүхдэд ээлтэй болно

2017 оны 11 сарын 2 - Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн Сантай 2017-2021 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ядуу, эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол тэжээл, ус ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн эсэн мэнд амьдрахуйд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах, боловсролын үйлчилгээнд хүүхдийг тэгш хамруулах, эрүүл, чанартай сургалтын орчин бүрдүүлэхэд болон хүүхдийн асуудлаарх бодлого, төсөвлөлт, тогтолцоо, түүний дотор хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэх зорилтууд дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтот дүүргээр Баянзүрх дүүргийг сонгон, 2015 онд баталсан “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөр”-тэй уялдуулан Хүүхдэд ээлтэй дүүрэг болоход техникийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэхээр 2017-2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд өнөөдөр Баянзүрх дүүрэг, НҮБ-ын Хүүхдийн Сангийн удирдлагууд гарын үсэг зурлаа.
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг нь алслагдсан, хүн ам ихтэй дүүргүүдийн нэг бөгөөд гэр хороолол давамгайлсан, эмзэг бүлгийн хүн ам ихтэй, ажилгүйдэл, ядуурал болон бусад нийгэм, эдийн засгийн үзүүлэлт харьцангуй доогуур зэрэг нь хүүхдийн ядуурал, хүүхдийн гачигдалд шууд болон шууд бус нөлөө үзүүлж байдаг тул хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай юм.

Засаг дарга Т.Баясах, “Хүүхдэд ээлтэй дүүрэг” хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, дүүргийн удирдлагуудын хичээл зүтгэл, дэмжлэгийг бий болгон, хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, тэдний хэрэгцээ шаардлагыг хүндэтгэн шийдвэр гаргах, хүүхдийн асуудлыг нэн тэргүүнд тавьж бусад дүүрэгт үлгэр болохуйц хүүхдэд ээлтэй дүүрэг болгон ажиллана. Хүүхдэд ээлтэй дүүрэг болох зорилгод хүрч, дүүргийнхээ хүүхдийн аж байдалд тодорхой өөрчлөлтийг авчирна гэдэгт бид итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

“Хүүхдэд ээлтэй дүүрэг гэдэг зөвхөн цэцэрлэг, сургуулийн тоогоор хэмжигдэхгүй. Гэр бүлээс авхуулаад сурч байгаа цэцэрлэг, сургууль, үзүүлж байгаа эмнэлэг, тоглож байгаа талбай гээд хүүхдийн цагаа өнгөрүүлдэг бүх орчин эрүүл, аюулгүй байх ёстой. Хүүхдэд хүрч байгаа үйлчилгээ бүр нь чанартай, тэгш хүртээмжтэй байх ёстой. Үүний тулд дүүргийн удирдлага аливаа шийдвэр гаргахдаа хүүхдийн хэрэгцээ шаардлагыг нэн тэргүүнд харгалзан авч үздэг, тэдний дуу хоолойг сонсдог, хүүхдийн сайн сайхан руу чиглэсэн төсөвлөлт, хөрөнгө оруулалт хийдэг байхаас эхэлнэ. Үүнийг хүүхдэд ээлтэй засаглал гэнэ. Баянзүрх дүүрэг хүүхдэд ээлтэй дүүрэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нээж хэлсэн үгэндээ онцоллоо.


Дэлгэрэнгүй мэдээлэл мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу:

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн Д.Ариунзаяа
Утас: 99112652
И-мэйл: adavaa@unicef.org

 

 

 
Search:

 Email this article

unite for children