Media centre

News

Press release

Events

Reporting guidelines

Contact the media team

 

Wagner Asia hands over air purifiers to kindergartens

Ulaanbaatar, 14 April 2017 – Wagner Asia today hands over much-needed air purifiers to three kindergartens in Bayanzurkh district, one of most polluted districts of Ulaanbaatar city, as part its corporate social responsibility (CSR) initiatives. 

Mongolia’s capital city Ulaanbaatar is one of the most polluted in the world with PM2.5 on average 7 times higher than WHO standards.  Air pollution affects everyone – but it affects children the most as demonstrated by UNICEF report released last year.

In 2015, up to 435 children under the age of five in Ulaanbaatar died from pneumonia – a disease which is significantly linked with air pollution. Air pollution is also linked with a variety of other illnesses that affect children, including bronchitis and asthma. Moreover, it poses severe risks to pregnant mothers, and the development of the foetus. Studies show that spontaneous abortion can be three times higher during the months when air pollution is high.

Much of the pollution is caused by the burning of coal and other solid fuels for cooking and heating in the neighbouring areas. As the country has been taking major steps towards reducing air pollution, UNICEF is supporting the Government of Mongolia in improving understanding of air pollution on the health of children to advise better policies.

UNICEF also works closely with Mongolia’s private sector to promote child-focused corporate responsibility and strengthen their commitment towards a positive contribution to communities and environment.

Today’s contribution by Wagner Asia is the latest example of successful partnership of UNICEF and private sector as a result of which more than 800 children will breathe better at kindergartens.

“These children are more likely to be healthy; they are more likely to be able to play and to learn; they are more likely to have a fair chance at maximizing their potential in life” said Roberto Benes, UNICEF Mongolia Representative in his remarks. “The Government has increased its efforts to tackle air pollution, but we also must do what we can now to protect children immediately from the negative effects of air pollution. We hope that Wagner Asia’s generous initiative sets an example to other companies who want to make a tangible contribution to children’s well-being”.

In next two years, UNICEF and Wagner Asia will continue working together towards improving the welfare of children in Mongolia with the special focus on reducing the impact of air pollution on children’s health.

###

For more information about UNICEF Mongolia and its work visit:

Twitter/ UNICEF_Mongolia

Facebook/unicefmongolia

For further information, please contact:

Ariunzaya Davaa, Communication Specialist, UNICEF Mongolia, adavaa@unicef.org, Phone: 99112652

 

 

Баянзүрх дүүргийн цэцэрлэгт агаар шүүгч бэлэглэв.

Улаанбаатар хот, 4-р сарын 14. Өнөөдөр Вагнер Ази компаниас нийслэлийн хамгийн өндөр агаарын бохирдолтой газруудын нэг Баянзүрх дүүргийн 3 цэцэрлэгт агаар шүүгч хүлээлгэн өглөө.

Улаанбаатар хот гадаад орчны агаарын бохирдлын хэмжээгээрээ ДЭМБ-ын заасан жилийн дундаж нарийн ширхэглэгт тоосонцорын (PM2.5) зөвлөмж хэмжээнээс 7 дахин их байна. Агаарын бохирдлоос үүсэх сөрөг нөлөө хүүхдийн эрүүл мэндэд илүү ноцтой байх бөгөөд цаг алдалгүй арга хэмжээг авах шаардлагатайг өнгөрсөн онд НҮБ-ын Хүүхдийн Сангаас гаргасан тайланд онцолсон билээ. 2015 онд зөвхөн Улаанбаатар хотод 5 хүртэлх насны 435 хүүхэд хатгалгааны улмаас энджээ. Ханиад хүндэрч, хатгалгаа болоход нөлөөлдөг нэг гол хүчин зүйл бол агаарын бохирдол юм.  Цаашлаад ургийн өсөлт зогсох, дутуу төрөх, амьсгалын замын хурц үрэвслээр өвдөх зэргээр агаарын бохирдол эрүүл мэндэд ноцтой хор уршиг үзүүлдэг талаар дээрх судалгаанд дурьдсан байна.

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээгээ эрчимжүүлж байгаа энэ үед НҮБ-ын Хүүхдийн Сан  агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах бодлогын шийдвэрт шаардлагатай баримт нотолгоог бий болгоход Засгийн газрыг дэмжин ажиллаж байна.

Мөн хүүхэд рүү чиглэсэн компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхэнд дэмжлэг үзүүлэх, компаниуд тухайн орон нутаг, байгал орчиндоо эерэг хувь нэмэр оруулахад нь туслах чиглэлд НҮБ-ын Хүүхдийн Сан анхаарч ажилладаг. Энэ ажлын хүрээнд Вагнер Ази компаниас Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүдэд бэлэглэж буй агаар шүүгчийн ачаар 800 гаруй хүүхэд цэвэр агаараар амьсгалах боломжтой боллоо.

“Цэцэрлэг нь цэвэр агаартай болсноор энэ хүүхдүүд эрүүл саруул өсч, тоглож наадах, сурч боловсрох, ирээдүйдээ хүссэн зүйлдээ хүрэх магадлал нь бага ч болов нэмэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад далайцтай арга хэмжээнүүд авч эхлээд байгаа. Тэгвэл агаарын бохирдлоос хүүхдийнхээ эрүүл мэндийг яг одоо хамгаалахын тулд бид наад захын чадах зүйлээ хийх хэрэгтэй байна. Вагнер Ази компанийн энэ санаачилга хүүхдийн сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулахыг хүсч буй бусад компаниудад үлгэр жишээ болно гэдэгт найдаж байна” гэж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Роберто Бэнес онцлов.

Ирэх 2 жилийн хугацаанд НҮБ-ын Хүүхдийн Сан, Вагнер Ази компани хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, Монголын хүүхдийн сайн сайхны төлөө, тэр дундаа агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах чиглэлд олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

###

НҮБ-ын Хүүхдийн cангийн тухай

НҮБ-ын Хүүхдийн cан нь дэлхийн 190 улс оронд хүүхдийн төрсөн цагаас өсвөр нас хүртэл бүхий л насны хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, хөгжихөд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. НҮБ-ын Хүүхдийн cангийн талаар нэмэлт мэдээллийг дараах вэб хуудаснаас http://www.unicef.mn болон UNICEF Mongolia Facebook хуудас, @UNICEF_Mongolia Twitter хаягнаас үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тайлантай холбоотой ярилцлага авах хүсэлтэй сэтгүүлчид дараах хаягаар холбогдоно уу

НҮБ-ын Хүүхдийн сангийн Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн Д.Ариунзаяа Утас: 99112652, И-мэйл: adavaa@unicef.org

 

 
Search:

 Email this article

unite for children