Media centre

News

Press release

Events

Reporting guidelines

Contact the media team

 

UNICEF hands over supplies for dzud affected households

Ulaanbaatar, 28 March 2017 – Over 260 000 people are affected by harsh winter condition known as Dzud disaster in Mongolia. Last month the National Emergency Commission reported severe winter conditions in 158 districts (soums) of 17 provinces (aimags) and one district of Ulaanbaatar city.
The Government-led assessment and the several multi-sector needs assessment reports highlighted that affected populations in north-eastern and north-western parts have been impacted by the cold spell in different ways: isolation, difficulty in accessing food and health services, and starvation for their livestock (the source of income).
In response to the Dzud disaster, UNICEF handed over nutrition packages to Ministry of Health for children 6-59 months old and multiple micronutrient supplements for pregnant and lactating women in affected areas.
UNICEF, Ministry of Health and the National Centre for Public Health are working in partnership to ensure that 26,116 boys and girls under 5 and 15,800 pregnant and lactating mothers in 158 soums in 17 provinces affected by Dzud have access to Multiple Micronutrient Powder (MNPs), nutrition screening for the identification of cases of acute malnutrition for referral for lifesaving treatment; and nutrition counselling, with a focus on infant and child feeding and care practices to the parents of children under two years old and pregnant and lactating women.
These interventions, amounting to US$ 339,000 (funded by the Canadian Government) addresses both immediate life-saving and other mid-term needs of the affected children and women. Ministry of Health  will complete the first batch of supply distribution by 12 April and the second batch sometime in May.
“In any emergency, women and children are the most vulnerable. Children are especially vulnerable to disease and malnutrition. That’s is why one of UNICEF’s foremost priorities in emergencies is to prevent death and malnutrition amongst affected vulnerable groups: infants, children, pregnant women and breastfeeding mothers” says Roberto Benes, UNICEF Mongolia Representative. “That is why micronutrient supplements are so important in reducing maternal and child morbidity and mortality in dzud affected areas”. 

###

For more information about UNICEF Mongolia and its work visit: www.unicef.mn

Twitter/ UNICEF_Mongolia

Facebook/unicefmongolia

For further information, please contact:

Ariunzaya Davaa, Communication Specialist, UNICEF Mongolia, adavaa@unicef.org, Phone: 99112652 

Өвөлжилт хүндэрсэн сумдын хүүхдүүдэд тусламж илгээнэ

Улаанбаатар хот, 3-р сарын 29. 2017 оны 2-р сарын байдлаар манай улсын нийт 17 аймгийн 158 суманд өвөлжилт хүндэрсэн тухай Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлсэн билээ. Эдгээр суманд амьдарч байгаа хүүхэд, хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд нэн шаардлагатай хоол тэжээл, амин дэмийн тусламжийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөх ажиллагаа болж байна.

Өвөлжилт хүндэрсэн дээрх 158 сумын 26 116 хүүхэд (200 хүртэл бог малтай өрхийн 60 хүртэл сартай хүүхэд), 15 800 хөхүүл болон жирэмсэн  эмэгтэй, сумын эрүүл мэндийн төвд доорх нэрийн тусламжийг үзүүлнэ. Үүнд:

       Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл /хүүхэд, ээжүүдэд/

       А аминдэм

       Тураалын эмчилгээний сүү

       Бугалганы тойрог хэмжигч /хүүхэд, насанд хүрэгчид/

       Сургалтын зардал, шатахууны зардал

       Жин хэмжигч

       Нялх, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх багц.

 

Тусламжийн хүрээнд

-       6-59 хүртэл сартай хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл түгээх

-       5 хүртэлх насны хүүхдийн эцэг, эх, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд хоол тэжээлийн зөвлөгөө (нялх, бага насны хүүхдийн хооллолт, асаргааны чиглэлээр) өгөх

-       14 хоногоос 1 сарын хугацаанд гэрийн эргэлт хийж, хэрэглээг хянах

-       Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхийн хоол тэжээлийн байдлыг үнэлж, хоол тэжээлийн хурц дутлыг илрүүлж, эмчилнэ.

 

Тусламжийн бараа материалыг Улаанбаатар хотоос Эрүүл мэндийн яам, Монгол Эм Импекс концерн хамтран дээрх сумдад хүргэх ажлыг удирдан, зохион байгуулна. Тусламжид хамрагдах иргэдийн нэрсийг эрүүл мэндийн газрууд орон нутгийн засаг захиргаатай хамтран урьдчилсан байдлаар гаргасан байна. 

 “НҮБ-ын Хүүхдийн Сангийн хувьд онцгой байдлын үед нэн тэргүүнд бага насны хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, тэднийг эндэх, хоол тэжээлийн дуталд орохоос урьдчилан сэргийлэхийг зорьдог. Бидний хийсэн судалгаагаар 5 хүртэлх насны 26 116 хүүхэд, 15 800 жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хоол тэжээлийн дуталд орох эрсдэлд байгааг тогтоосон. Тиймээс тэдгээр хүүхэд, эхчүүдэд Канадын хандивлагчдаас санхүүжүүлж буй хоол тэжээлийн багц тусламжийг хүргүүлж байгаа юм” гэж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Роберто Бэнес хэлэв.

Тусламжийн нийт санхүүжилт 339 000 ам.доллар буюу 828.1 сая төгрөг юм.


###


НҮБ-ын Хүүхдийн cангийн тухай

НҮБ-ын Хүүхдийн cан нь дэлхийн 190 улс оронд хүүхдийн төрсөн цагаас өсвөр нас хүртэл бүхий л насны хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, хөгжихөд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. НҮБ-ын Хүүхдийн cангийн талаар нэмэлт мэдээллийг дараах вэб хуудаснаас http://www.unicef.mn болон UNICEF Mongolia Facebook хуудас, @UNICEF_Mongolia Twitter хаягнаас үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тайлантай холбоотой ярилцлага авах хүсэлтэй сэтгүүлчид дараах хаягаар холбогдоно уу

НҮБ-ын Хүүхдийн сангийн Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн Д.Ариунзаяа Утас: 99112652, И-мэйл: adavaa@unicef.org

 

 
Search:

 Email this article

unite for children